Tuesday, April 5, 2011

Роанок арлын тайлагдашгvй нууц

Xойд Америкт суурьшихаар очоод удалгvй алга болсон хэсэг бvлэг хvний амьдарч байсныг гэрчлэх баримт хэдэн зууны турш олдохгvй байсаар эдvгээ хvрчээ.Тэдэнд чухам юу тохиолдсоныг тайлж мэдэх гэж олонтаа оролдсон ч баталгаатай баримт олдсонгvй. Англичууд Роанок арлыг 1584 онд анх "нээжээ". Филипп Амад, Артур Барлоу нар Роанок арал дээр анх газардаж, хvний мєр гараагvй vзэсгэлэн тєгс нутгийн мэдээг Английн хатан хаан I Элизабетад дуулгасан тvvхтэй. Хожим уг газрыг хатан хаан Элизабет Virgin Queen (Онгон хатан)-ыг хvндэтгэж (Виржини) гэж нэрлэжээ. Арлын тухай мэдээ сонссоныхоо дараа жил хатан хаан ноён Уолтер Ралиг Виржинид колони байгуул гэжээ. Язгууртан гаралтай У.Рали нь зохиолч, яруу найрагч, цэргийн зvтгэлтэн, тагнуул, аялагч байсан бєгєєд Англид анх тамхи дэлгэрvvлснээрээ алдаршсан нэгэн байж.

У.Рали шинэ газар колони байгуулахаар Ричард Гренвиллээр удирдуулсан аяллын багийг илгээв. Аялагчид Виржинийн хойд хэсэг буюу єнєєгийн Хойд Каролинагийн Роанок арал дээр газардсан байна. Аралд ирээд удаагvй тэдний мєнгєн аяга зэрэг эд зvйлс алга болсонд нутгийн индианчуудыг хардаж, тосгоныг нь сvйтгэн, тонон дээрэмджээ. Эл явдал уугуул оршин суугчдын дургvйцлийг хvргэж, хєлгийн ахмад Р.Гренвилл ч нутаг буцсан байна. Гэсэн ч дараа дараагийн ээлжинд англичууд суурьшихаар ирж бяцхан суурин барьж байгуулав. Тэд нутгийн уугуул Кроатон омгийн индианчуудтай холбоо тогтоон, эвтэй найртай амьдарч байв. Харин бусад омгийнхонтой ил, далдаар дайсагналцсан харилцаатай байв. Удалгvй суурьшигчдын нэг Жорж Хоу далайн эрэг дээр хавч агнах зуур нутгийн индианчуудад алагдав. Энэ явдал шинэ нутаг суурьшигчдад тун аюултайг сануулсан дохио болсон тул ахлагч Жон Уайт тусламж гуйхаар Англи уруу буцжээ. Олон бэрхшээл, саадтай учирсан Ж.Уайт гурван жилийн дараа 1590 оны наймдугаар сарын 18-нд Роанок аралд эргэн очжээ. Тэр єдєр нь анх Виржинид ирээд мэндэлсэн зээ охиных нь тєрсєн єдєр байсан гэдэг. Хатан хааныг хvндэтгэн нэрлэсэн уг газар анх тєрсєн тул тэрбээр зээ охиндоо Виржини Дар гэж нэр єгсєн байжээ.

Гэвч тэнд тvvнии найз нєхєд, гэр бvлийнхэн байтугай суурин байсан гэх ул мєр ч байсангvй. Суурингийн элсэн буурин дээрээс хvн амьдарч байсныг гэрчлэх цорын ганц баримт "Кроатон" гэсэн бичээс бvхий шон л олдсон байна. Тэрхvv нууц vгийг Ж.Уайт Кроатон арал уруу нvvсэн байж магадгvй хэмээн тайлав. Ж.Уайт хэсэг нєхдийн хамт Кроатон болон бусад газраар олон хоног хайсан ч эрэл мухарджээ. Ж.Уайт дахиж хэзээ ч Роанок уруу зvглээгvй аж. Тэдэнд чухам юу тохиолдсон талаархи олон сэжиг таамаг хєвєрчээ. Ихэвчлэн нутгийн индианчуудын халдлага, хvнсний хомсдол, байгалийн гамшигт єртсєн, гэж vздэг ч аль аль нь батлагдаагvй байна. Хожим Америкт очсон зарим хvмvvс цайвар vстэй, англиар сайн ярьдаг уугуул иргэдийн тухай vнэн худал нь мэдэгдэхгvй цуурхал тарааж байв. Хэрвээ энэ vнэн бол тэд Кроатон омгийнхонтой холилдсон байх магадлал хамгийн єндєр гэнэ. Энэ явдал Элеанор Дар болон тvvний нялх охины тухай олон домог яриа vvсгэжээ. Тэднийг алга болсноос дєрвєн зууны дараа Элеанор болон Виржини Дар нар Америкийн жинхэнэ баатрууд, туульсын дvрvvд болсон байна. Мєн Виржинид суурьшаад алга болсон тэдгээр хvмvvсийн оролдлого нь Америкийн эртний тайлагдаагvй нууцын нэг, Английн колоничлолын анхны оролдлого зэргээрээ алдаршжээ. Энэ нууц одоо ч тvvхч, археологичдын сонирхлыг татсаар буй билээ.

Rokit bay - Neg udriin haan Нэг өдрийн хаан